Нэрт орчуулагчийн номын баяр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 14:48:53

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд багш, сэтгүүлч, орчуулагч Т.Насыр(1935-1982)-ын мэндэлсний наян жилийн ойг тэмдэглэв.

Т.Насырын хүү Н.Самат, Н.Сабет нарын үр хүүхдүүд сэтгүүлчдийн болон соёлын байгууллагатай хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээний хүрээнд Т.Насырын «Дэнлүүний гэрэл», «Казах-орос; Монгол-казах-орос; Орос-казах-монгол нэр томъёоны толь» номуудын нээлт аймгийн төв номын санд  болов. Эдгээр нэр томъёоны толиудыг Т.Насыр  амьд ахуйдаа хэд хэдэн ном болгон хэвлүүлэн гаргаж казах иргэд, ялангуяа хэвлэл мэдээллийн ажилтнууд, оюутнууд ширээний ном болгон хэрэглэж байсныг хүү Н.Самат (УБХ-ын гишүүн асан) эмхэтгэн хэвлүүлсэн юм байна. Энэхүү номнуудаас аймгийн номын сан болон орон нутгийг судлах музейд баяр  ёслолын байдалтай гардуулахад зохиогчийн гэргий С.Шарий, хүү Н.Шарип, хамтран зүтгэгч К.Хамза, Ш.Жүкей, Х.Маграж, шавь Е.Дөрвөдхан, С.Хыдырпатша нарын хүмүүс дурдатгал, сэтгэгдлээ дэлгэн ярилаа.

Т.Насыр тус аймгийн ууган орос хэлний мэргэжилтэн (их сургуульд нэрт зохиолч Д.Маам найзтайгаа хамт нэг ширээнд сууж суралцсан) байсан бөгөөд хөдөлмөрийн гараагаа 1957 онд дунд сургуулийн багшаас эхэлсэн ч 1959 оноос 13 жил аймгийн сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар алба хашиж улмаар насан эцэстэл хэвлэл мэдээллийн байгууллагад удирдах ажил хийсэн байна. 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ