Марокко улсын экспортын хэмжээ ихээхэн нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-06-20 10:22:27
РАБАТ. /Синьхуа/. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсны үр дүнд Марокко улсын экспортын хэмжээ ихээхэн нэмэгдсэн тухай тус улсын Ерөнхий сайд Саад Эддин Эль Отмани мягмар гарагт мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.

"Марокко улс хэд хэдэн улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан бөгөөд тэр дундаа Европын Холбооны орнууд, АНУ, Турк улстай байгуулсан хэлэлцээрийн үр дүнд эдгээр улс руу гаргасан экспортын хэмжээ сүүлийн 10 жилд 6,1-30 хувиар нэмэгдсэн" гэж Отмани тэмдэглэсэн байна.

"Уг хэлэлцээрүүдийг байгуулснаар манай улсын шинэтгэлийн үйл явц эрчимжиж, гадаад худалдааны зохицуулалт хийгээд хууль тогтоомж шинэчлэгдэж, бизнесийн орчин сайжирч, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн" гэж тэрбээр онцолжээ.
 
Э.Хулан
 
Холбоотой мэдээ