Элсэлтийн шалгалтын дүнг 7 дугаар сарын 1-нд цахимд байршуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-20 09:29:42
Ховд /МОНЦАМЭ/ 2017-2018 оны хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт улсын хэмжээнд энэ оны 6-р сарын 16-20-ны хооронд явагдаж байна.  Энэ жилийн ЭЕШ-ын зохион байгуулалтын онцлог нь Ховд, Орхон аймагт шалгалтын материалыг газар дээр нь автомат машинаар уншуулж хариуг нь сурагчдад танилцуулж байгаа явдал юм.

Ховд аймгийн тухайд 1632 сурагч ЭЕШ-нд орж байгаа бөгөөд ЭЕШ-ын  явц болон бусад асуудлаар аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүүгээс тодруулав. Тэрээр энэ хичээлийн жилийн ЭЕШ-нд урьд жилүүдээс хамгийн олон буюу нийт 1632 сурагч оролцож байна. ЭЕШ-ыг БСШУСЯ-ны дэргэдэх БҮТ-ийн Захиргаа, Удирдлагын хэлтсийн дарга н.Шижир-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг, мөн аймгийн БСУГ-ын дарга, дэд дарга, мэргэжилтнүүд хамтран зохион байгуулж байна. ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг энэ оны 7-р сарын 1-ний өдрийн 9 цагаас өмнө Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Ховд аймгийн тухайд шалгалтад орсон суралцагчдын шалгалтын дүнг шууд засаж, урьдчилсан байдлаар анхны оноог нь танилцуулж байгаагаараа онцлогтой болж байна гэв. 

А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ