“Их дуулга”-д Д.Сумъяа хэсгийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-04 13:43:32

Токиогийн "Их дуулга" тэмцээн эхний өдрөө үргэлжилж байгаа бөгөөд манай жүдочдоос Д.Сумъяа аваргын төлөө барилдаж ялсан бол Г.Амартүвшин, Д.Төмөрхүлэг нар хэсгийн аваргын төлөө барилдана.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдаж буй ОУХМ Д.Сумъяа А хэсгийн аваргын төлөө Германы бөхтэй хүч үзэж, өрсөлдөгчөө цэвэр яллаа. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдаж байгаа гавьяат тамирчин Г.Амартүвшин өрсөлдөгчөө ялж, В хэсгийн аваргын төлөө Японы бөхтэй барилдахаар болсон бол 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, Казахстаны жүдочийг илүүрхэн ялж С хэсгийн аваргын төлөө Японы Масаши Эбинуматай хүчээ сорино.

Д.Өлзий

Холбоотой мэдээ