Элэгний В,С вирусын ачаалал тоолох шинжилгээ хийх эрхтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-06-16 15:46:53
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Элэгний В,С вирусын ачаалал тоолох шинжилгээг 20018 онд хийх сонгон шалгаруулалт явагдаж, 24  лаборатори тэнцжээ. Үүнд хөдөө орон нутгаас анх удаа Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборатори тэнцэж уг шинжилгээг хийх эрхээ авчээ.

Лабораторийн тусламж үйлчилгээний зардлын Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцах бөгөөд элэгний В,С вирус эерэг гарсан сорьцыг дээрх 24 лабораторид хүлээлгэн өгч вирусын идэвхжлийг тодорхойлуулан улмаар вирусын эсрэг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм байна.

Тус аймгийн хувьд өнгөрөгч 2017 онд аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар АНЭ-т элэгний В,С вирусын лаборатори байгуулсан билээ. 
Т.Одончимэг
Холбоотой мэдээ