Хорих 421 дүгээр анги “Нэг цонхны үйлчилгээ” нэвтрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2015-12-04 11:25:43

Төрийн үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай, нээлттэй, ил тод хүргэх, иргэдийн ая тухтай байдлыг хангах зорилгоор Хорих 421 дүгээр анги “Нэг цонхны үйлчилгээ” бүхий шалган нэвтрүүлэх байрыг шинээр барьж өнөөдөр ашиглалтад орууллаа.

Уг “Нэг цонхны үйлчилгээ”-нээс ялтны цалин хөлс, ялын тооцоо, хөдөлмөр эрхлэлт,  эргэлт уулзалт, чөлөө, төлбөр барагдуулахтай холбоотой мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой юм. 

Мөн алба хаагчдын ажиллах эрч хүч, урам зоригийг нэмэгдүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор алба хаагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх өрөө болон тэдний ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор шуурхай бүлгийн алба хаагчдын өрөө, гал тогоо, бэлтгэл сургалтын фитнес танхимыг тохижуулжээ.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ