УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-04 10:27:47

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:05 минутад 41 гишүүн буюу 53.9 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааны эхэнд Хөгжлийн бодлогын баримт бичиг болон дагалдан гарсан хууль, тогтоолын төслүүд, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн эцсийн найруулгыг танилцуулсан юм. Үүний дараа Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас 2015 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулийг Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав. Одоо гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ