Ази, Номхон далайн бүс нутгийн ХАҮТ-уудын уулзалт Монголд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австралийн Сидней хотноо хуралдсан Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа Аж үйлдвэрийн танхим /ХАҮТ/-ын Нэгдсэн Холбоо болон Дэлхийн ХАҮТ-ын холбоо (WCF)-ны нэгдсэн 10 дугаар уулзалтаар Ази, Номхон далайн бүс нутгийн ХАҮТ-уудын уулзалтыг манай улсад зохион байгуулахаар болжээ.
Ирэх 9 дүгээр сард болох CACCI-ийн уулзалтыг өөрийн оронд зохион байгуулах эрхийн төлөө МҮХАҮТ Шри-Ланка болон Турк улсын ХАҮТ-тай өрсөлдөж шалгаруулалтын үр дүнд CACCI-ийн 2018 оны уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Дэлхий даяар ХАҮТ-уудын төлөөлөл болж байгаа CACCI болон WCF гэсэн хоёр холбооны уулзалт, арга хэмжээ нэгэн дээвэр доор болж, нийт 100 гаруй улсын дэлхийн 1200 ХАҮТ-уудын төлөөлөл оролцсон юм. Уулзалтын үеэр Улаанбаатарт зохион байгуулах хурлын бэлтгэл ажлын талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, МҮХАҮТ-ын дарга, CACCI-н дэд ерөнхийлөгч, WCF-н ерөнхий зөвлөлийн гишүүн М.Оюунчимэг нар CACCI-н ерөнхийлөгч Жемаль Инайшвиллитай санал солилцжээ.

Б.Болд