Үндсэн хуульд Ерөнхий сайд өөрийн танхимын гишүүдээ бүрдүүлэх эрхтэй байхаар заасан гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн даргалж буй 27 хүний бүрэлдэхүүнтэй уг ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн заалт, сэдэв тус бүрт дүн шинжилгээ хийх дэд ажлын хэсгүүдийг байгуулсан байна. Мөн санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын нийт өрхөөс 1500 айлыг сонгож, зөвлөлдөх санал асуулга явуулжээ. Түүнчлэн 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, 327 мянга гаруй иргэнээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой 5 сая 584 мянга 832 санал хүлээн авчээ. Эдгээр саналыг нэгтгэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж УИХ дахь МАН болон АН-ын бүлэгт танилцуулжээ. Уг төслийг ойрын хугацаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад холбогдох байгууллагуудад танилцуулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Танилцуулгын дараа гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Тухайлбал, Д.Эрдэнэбат гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн тусгаж байгааг тодруулав.
Үндсэн хуульд Ерөнхий сайд өөрийн танхимын гишүүдээ бүрдүүлэх эрхтэй байхаар заасан. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэхдээ шинээр томилох Ерөнхий сайдын нэрийг давхар оруулах ёстой гэсэн заалтыг мөн тусгажээ. УИХ-ын гишүүн "давхар дээл"-тэй байхыг хуулиар хязгаарлах, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гишүүнээс эгүүлэн татах зэрэг олон зохицуулалт орсон хэмээн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариуллаа. Түүнчлэн шүүгчийн томилгоог улс төрөөс хараат бус байлгах, төрийн албан хаагчийн хариуцлага, шатлан дэвших тогтолцоо, нутгийн удирдлагыг бэхжүүлэх гэх мэт өргөн хүрээтэй заалтуудыг тусгаж байгаагаа хэлсэн юм.
Мөн Ж.Батзандан гишүүн, “Хуулийн төсөлд УИХ-ын гишүүний насны доод хязгаар 30 байх заалт оруулсан нь буруу. Хүн бүр 18 нас хүрээд сонгох, сонгогдох эрхээ эдэлдэг. Ганц хоёр асуудалтай хүмүүсээс болж залуу үеийн боломжийг хааж болохгүй. Монгол Улс засаглалын тогтвортой байдлыг бий болгохгүйгээр хөгжихгүй. Тиймээс Засгийн газар бүрэн эрхийн хугацаанд тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Ерөнхийлөгч 5-6 жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэдэг, дахин нэр дэвшдэггүй байхаар хязгаарлах нь зөв. Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг ч бодолцож үзэх хэрэгтэй. УИХ дөрвөн жилийн хугацаанд улс орныхоо өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна" гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ