Нэг өдөр 9 машинаас хулгай хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Хангай” хотхонд урд шөнө ил зогсоол дээр байршуулсан 9 машины арын цонхыг хагалж дотор нь байсан эд зүйлсийг хулгайлжээ.Оршин суугчдын ярьж буйгаар тус хороололд харуул хамгаалалт огт байхгүй, камержуулалт хангалтгүй. Өнгөрсөн 5 дугаар сард байрны мөнгөн дээр нь айл бүрээс камержуулалт хийнэ хэмээн 20 мянган төгрөг хураан авсан ч одоог хүртэл камержуулаагүй байна. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Ж.Батсайхан