МАН-ын генсек Говь-Алтайд ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-03 15:43:29

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар Говь-Алтай аймагт ажиллажээ. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат энэ үеэр аймгийн намын хороо болон НАМЗХ, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, улс орны нийгэм, эдийн засгийн талаар мэдээлэл өгчээ. Сонгуулийн хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд МАН ямар байр суурьтай байгааг мөн тайлбарласан байна. 

Говь-Алтайчууд малын гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүний үнэ ханш унаснаас болж иргэдийн амьдрал улам доройтож байгааг хэлээд настнууд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шаардлагатай байгааг илэрхийлж байжээ.  

Уулзалтын дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нэр бүхий иргэдийг Тусгаар тогтнолын одон болон намын шагналаар шагнасан байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ