Хахуулийн хэрэгт холбогдсон Кенийн шүүгч ОХУ-д ирэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-08 10:59:01
МОСКВА./РИА Новости/. ДАШТ-2018-ын үеэр ерөнхий шүүгчийн туслахаар ажиллах гэж байсан Кенийн иргэн Айден Рэнж Марва хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдсэн тул Орос руу явахгүй байхаар шийджээ. 
 
Олон улсын тэмцээнүүдийг шүүх эрхийг ФИФА-гаас 2008 онд авсан тэрбээр Африкт болсон нэгэн тэмцээний үеэр 600 ам.долларын хахууль авч байгаа нь баримтат киноны дүрсэнд буусан аж. Гана улсын сэтгүүлч Анас Аремеяв Анас-ын бүтээсэн уг киног пүрэв гарагт “ВВС Аfrica” телевизийн сувгаар үзүүлжээ.
 
ФИФА-гийн ёс зүйн дүрмийн дагуу албаны хүмүүс үнэтэй бэлэг сэлт авахыг хориглодог юм. Марвагийн хувьд  Орост болох ДАШТ-ий үеэр ажиллахгүй гэдгээ ФИФА-д мэдэгджээ. 
 
Марва нь ДАШТ-2018-ыг тоглолтуудыг шүүхээр томилогдсон 100 гаруй шүүгчдээс хахуулийн хэрэгт холбогдсон хоёрдахь хүн юм. Өмнө нь Саудын Аравийн хөл бөмбөгийн холбоо Фахад Аль-Мирдаси гэдэг шүүгчийн тэмцээн шүүх эрхийг хассан билээ.
 
Марва болон Аль-Мирдаси нар 2017 онд ОХУ-д болсон Холбоодын цомын тэмцээнийг шүүж байжээ. Марва Бразилд болсон ДАШТ-2014-ийн үеэр нөөц шүүгчээр томилогдож байв.
 
Э.Аянзаяа

Холбоотой мэдээ