Сингапурын гадаад хэргийн сайд Умард Солонгост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-06-07 10:27:06
СИНГАПУР. /Синьхуа/. Сингапурын гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан Умард Солонгост албан ёсны айлчлал хийхээр болсон тухай тус улсын гадаад хэргийн яамнаас лхагва гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гийн урилгаар В.Балакришнан БНАСАУ-д пүрэв, баасан гарагт айлчлах юм байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намд бараалхах ажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалт зургадугаар сарын 12-нд Сингапурт болох билээ.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ