Томоохон бүтээн байгуулалтыг дуусгахад сумд хөрөнгө нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-03 12:41:39

Ирэх онд Дундговь аймаг Орон нутгийн хөгжлийн сандаа 4.5 тэрбум гаруй төгрөг зарцуулахаар байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөө энэ онд эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтыг дуусгахад чиглүүлэн зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд аймгийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтад зориулан сумдын орон нутгийн хөгжлийн сангаас дэмжлэг авахаар төлөвлөж байгааг аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж. Түмэндэлгэр хэллээ. Тодруулбал, сумд орон нутгийн хөгжлийн сангаасаа 50- 100 хүртэлх сая төгрөгийг Мандалговь хотод барьж байгаа цэнгэлдэх хүрээлэн гэх мэт томоохон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтад нийлүүлэх юм байна.

Ийм маягаар хөрөнгө нийлүүлж, тухайлбал цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтад ирэх онд 1.3 тэрбум төгрөгийг төлөвлөж байгаа ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ