Тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-06-02 08:08:10
 
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Аргын тооллын 6 сарын 2, Санчир гараг. Билгийн тооллын 19, Элдэв тэнгэртэн одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Холбоотой мэдээ