Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл олно

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2015-12-03 08:41:16

Өнөөдөр аргын тооллын 12 дугаар сарын 3. Бархасвадь гариг. Билгийн тооллын 23. Бага морь одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно. 

Холбоотой мэдээ