Байнгын хороо хаалттай хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-02 16:49:30

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр үдээс хойш Төрийн ордны “А” танхимд хаалттай хуралдлаа.  

Тус хуралдаанаар Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцсэн юм. Уг асуудал нь улсын нууцад хамаарах учир хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн. Хуралд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдах албан тушаалтнууд оролцов. 

Н.Туяа

Холбоотой мэдээ