Алдарт хөл бөмбөгчин Роналдиньо хоёр бүсгүйтэй гэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-25 12:51:08
МОСКВА. /ВЕСТИ/. “Барселона” баг болон Бразилийн шигшээ багийн хагас хамгаалагч байсан алдарт хөл бөмбөгчин Роналдиньо 2 бүсгүйтэй гэрлэхээр болжээ. Өдгөө 38 настай хөл бөмбөгчин залуу мэргэжлийн замналаа өндөрлөж байгаагаа өмнө нь албан ёсоор зарлаж байсан юм.
 
Присцилла Коэльу болон Беатрис Соузе нар Роналдиньогийн сүйт бүсгүйчүүд болох аж. Присцилла Коэльутай тэрбээр эртний танилууд байсан бол хоёр дахь бүсгүйтэйгээ Роналдиньо 2016 онд  танилцаж байжээ. Хуримын ёслол ирэх 8 дугаар сард АНУ-ын Калифорни муж улсын баруун хэсгийн Санта-Моника хотод болох аж. Хуримын ёслолыг АНУ-д хийхээр болсон нь Бразил улсад олон хүнтэй гэрлэхийг хориглодогтой холбоотой юм байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ