Ховд аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 15:37:12

Ховд аймгийн ИТХ-ын Ээлжит 9 дүгээр хуралдаан өнөөдөр эхэлж, Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд боллоо.

Хуралдаан хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдрийн хуралдаанаар  Аймгийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж тодотгол хийх,Орон нутгийн татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах,Аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт,2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай илтгэл хэлэлцэх юм.

Энэ удаагийн аймгийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаанд Ховд аймгийн 17 сумын ИТХ-аас 2013-2015 онд хийсэн ажлын тайлан мэдээллээ дэлгэмэл үзүүлэн,ханын самбар,зурган хэлбэр, гарын авлага,танилцуулга хэлбэрээр гаргаж ил тод нээлттэй мэдээлэл дэлгэн тавьж байгаа нь онцлог болж байна.

Зарим аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар тойрогтоо хийсэн ажлуудаа онцлон фото мэдээлэл гаргажээ.

Түүнчлэн сумууд энэ удаагийн хуралдаанаар гаргасан үзүүлэнгээрээ харилцан ажлын туршлагаа солилцох боломж бүрдсэн байна.

Маргааш буюу 12 сарын 04-ны өдрийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2015 оны үйл ажиллагааны  тайлан цаашдын зорилтын,Аймгийн засаг даргын хөтөлбөрийн 2015 оны хэрэгжилтийн дүн,   2016 оны зорилт,Аймгийн 2014 оны төсвийн гүйцэтгэл,2015 оны төвийн урьдчилсан гүйцэтгэл,2016 оны төсвийн төслийн тухай илтгэл,Аймгийн Аудитын газраас орон нутгийн 2016 оны төсвийн төсөлд болон төсвийн орлого нэмэгдүүлэх,төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талах санал өгөх зэрэг илтгэлүүд хэлэлцэх юм.

А.Бямбасүрэн

         

 

Холбоотой мэдээ