Өнөөдрийн арилжаагаар 11 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-23 16:48:38
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 15 хувьцаат компанийн 329,417 ширхэг хувьцаа арилжсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 3 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "БиДиСек" BDS+7.53 хувь, "АйТүүлс" ITLS+7.11 хувиар буюу хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гермес Центр" HRM-4.96 хувь, "Улсын Их "Мерекс" MRX-0.21 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 19,725.32 нэгж болж 1.07 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2.4 их наяд 53 тэрбум 469 сая 207 858 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж авна уу.
Холбоотой мэдээ