Бүсийн аварга шалгаруулах ээлжит тэмцээн 2020 онд Баянхонгорт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Төвийн болон хангайн бүсийн аварга шалгаруулах үсчин, гоо сайханчдын тэмцээнд Баянхонгор аймгаас оролцсон баг хоёр алт, нэг хүрэл, нэг тусгай байрын шагнал авчээ. Тус тэмцээн өнөө жил Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болсон бол Бүсийн аварга шалгаруулах ээлжит тэмцээнийг 2020 онд Баянхонгор аймагт зохион байгуулахаар болсон байна.
Энэ удаагийн тэмцээнд Баянхонгор, Архангай, Дархан уул, Орхон, Булган,Сэлэнгэ, Төв, Хөвсгөл зэрэг есөн аймгийн 70 гаруй үсчин, гоо сайханч ганцаарчилсан, хос, моодны, гоёлын, техникийн гэсэн есөн төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулжээ. Үсчин, гоо засалч, хумс засалчдын тэмцээн нь Дэлхийн холбооноос зохион байгуулдаг тэмцээний шалгуур үзүүлэлтүүдтэй нийцсэн шинэлэг цар хүрээнд зохион байгуулагдсан аж.
Тэмцээний дүнгээр хоёр алт, гурван мөнгө, таван хүрэл медалиар Дархан-Уул аймаг тэргүүлсэн бол хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медалиар Сэлэнгэ аймаг удаалсан байна.
Б.Мөнхзул