Ирантай шинэ хэлэлцээр байгуулах нөхцөлүүдийг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-22 11:49:59
ВАШИНГТОН. /ТАСС/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс АНУ-ыг гаргах тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ сарын 8-нд зарласан билээ. Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө хэмээх уг гэрээний оронд шинэ хэлэлцээр байгуулах замаар асуудлыг шийдвэрлэхэд манай улсын эрх баригчид Ирантай хамтран ажиллахад бэлэн байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “Бид холбоотнууд болон түншүүдтэйгээ төдийгүй Ирантай хамтран шинэ алхмуудыг авч хэрэгжүүлэхэд бэлэн байна. Гэхдээ төрийн бодлогодоо Иран улс томоохон өөрчлөлт хийхийг зорьж байгаа үед л бид тус улстай хамтран ажиллах хүсэлтэй байна. Шинэ хэлэлцээрийн тухай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа Д.Трамп хоёр долоо хоногийн өмнө мэдэгдсэн. Гэсэн хэдий ч бидний зорилго шинэ хэлэлцээрт бус америкийн ард түмний ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэжээ.  

Үүнтэй холбогдуулан Ирантай шинэ хэлэлцээр байгуулахад Д.Трампын засаг захиргаанаас санал болгож буй 12 нөхцөлийг АНУ-ын гадаад хэргийн сайд дурдсан байна.  
 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ