LG группын захирал Ку Бон Му таалал төгсчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-20 12:50:14
ТОКИО. /РИА Новости/. Өмнөд Солонгосын LG Group компанийн захирал Ку Бон Му Сөүлд 73 насандаа таалал төгссөн тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлжээ. Сүүлийн үед тэрбээр хэд хэдэн удаа тархины хагалгаанд орсон байна.

LG Group компанийг Ку Бон Му 1995 онд эцэг Ку Жа Гёнаас өвлөн авч байжээ. LG Group нь LG Electronics зэрэг бүтээгдэхүүнээрээ алдартай юм. LG Group компанийг Ку Бон Мугийн дүү, тус компанийн орлогч дарга Ку Бон Жун удирдах аж.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ