“Эрдэнэс таван толгой” ҮЭ-тэй эвлэрлийн гэрээ байгууллаа

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-02 11:56:54

“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн захиргаа, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлтэйгээ харилцан ойлголцлын гэрээ байгуулав. Ингэснээр 203 ажилтнаа эргүүлэн ажилд авахаар болсон байна.

Үүнээс гадна С.Эрдэнийг гадаадад эмчлүүлэхэд туслах шийдвэр гаргажээ. Мөн Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг энэ сарын 12-ноос эхлүүлэх бэлтгэл ажил хангаж байгаа гэх мэдээллийг өглөө. 

“Эрдэнэс-Таван толгой” компанийн Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 200 гаруй хүнийг БНХАУ-ын “TTGVCo” компанид шилжүүлэх гэрээ байгуулах болсноор маргаан үүссэн. Улмаар 203 ажилтны төлөөлөл болсон “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл байгуулж удаа дараа ажил хаялт зарласан юм. Эцэст нь тус үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах хүртэл хурцадсан. Одоогоор С.Эрдэнийн түлэгдэлтийг Монголдоо эмчилж байгаа юм. Удахгүй гадаадад эмчлүүлэхээр болсон тул “Эрдэнэс-Таван толгой” компани эмчилгээний зардлыг даахаар болжээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ