Ираны цөмийн хэлэлцээрээс гарах нь Орос болон Хятадын ашиг сонирхолд хувь нэмрээ оруулна гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-18 11:02:02
ПАРИС. /РИА Новости/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ-ыг гаргах шийдвэр нь бүс нутаг дахь Орос болон Хятадын компаниудын ашиг сонирхолд хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаагаа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгджээ.
 
Д.Трампын шийдвэрийн шууд бус үр дагавар нь Ираны зах зээл дээрх Орос болон Хятадын компаниудад давуу талтай гэж Э.Макрон үзэж байгаа аж.
 
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээхээр шийдсэнээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 8-нд зарласан билээ. 2015 оны 6 дугаар сард НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн ОХУ, Их Британи, БНХАУ, АНУ, Франц улс болон ХБНГУ, түүнчлэн Иран улс Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийг байгуулсан билээ. Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө хэмээх уг гэрээ ёсоор НҮБ, АНУ болон Европын Холбооны зүгээс Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцалсан юм.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ