СУИС-ийн багш, сурагчдын бүтээл Тайванийн үзэсгэлэнд хагас финалд шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-05-18 09:38:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын СУИС-ийн багш Д.Баатарсүрэнгийн тосон будгаар зурсан бүтээл “Эделвайс”  болон тус сургуулийн сурагч Т.Тэргэлийн зурсан хэд хэдэн бүтээл Тайваньд болсон Тайжуны 23 дахь удаагийн “Да Дун уран бүтээлийн үзэсгэлэн”-ийн хагас финалд оролцохоор шалгарав.
Тус үзэсгэлэн нь Тайваний Засгийн газраас зохион байгуулдаг олон улсын чанартай хамгийн чухал үзэсгэлэнгийн нэг бөгөөд энэ удаад дэлхийн 40 гаруй улс орон, бүс нутгийн уран бүтээлчид өөрсдийн бүтээлээрээ оролцож, нийт 1390 бүтээл ирүүлжээ. Эхний шалгаруулалт энэ сарын 06-нд болж, нийт 209 шилдэг бүтээл шалгаруулснаас Монгол Улсаас ирүүлсэн тосон будгаар зурсан 1, картоон зургийн төрөлд нэг, нийт 2 бүтээл хагас финалд оролцохоор шалгарсан байна.
Энэ тухай Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун хэлэхдээ, “Хагас финалд шалгарна гэдэг шагнал авсантай дүйцэхүйц сайхан хэрэг. Монгол Улсаас оролцсон бүтээл хагас шигшээд  шалгарна гэдэгт эргэлзэхгүй байсан. Учир нь Монгол бол соёлын баялаг өв уламжлалтай. Нүүдэлчний соёл, зан заншил нь Монголын соёл урлагийн хөгжлийг бусдаас өөр, өвөрмөц хэв маягтай болгодог” хэмээжээ.

Тус үзэсгэлэнгийн эцсийн шатны хариу ирэх сард гарах аж.

Холбоотой мэдээ