Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
172@montsame.mn
2018-05-18 09:14:49
МОСКВА. /РИА Новости/. Зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд ОХУ-д болох “ДАШТ-2018”-д оролцох Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Фернанду Сантуш пүрэв гарагт багийнхаа бүрэлдэхүүнийг эцсийн байдлаар зарлав гэж РИА Новости агентлаг мэдээлэв.
 
Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дараах тамирчид багтжээ:
 
Хаалгач: Антони Лопеш ("Лион", Франц), Бету ("Гёзтепе", Турк), Руй Патрисиу ("Спортинг").
 
Хамгаалагч: Бруну Алвеш ("Рейнджерс", Шотланд), Седрик Соареш ("Саутгемптон", Англи), Жозе Фонте ("Далянь Ифан", Хятад), Мариу Руй ("Наполи", Итали), Пепе ("Бешикташ", Турк), Рафаэл Геррейру ("Боруссия" Дортмунд, Герман), Рикарду Перейра ("Порту"), Рубен Диаш ("Бенфика").
 
Хагас хамгаалагч: Адриен Силва ("Лестер Сити", Англи), Бруну Фернандеш ("Спортинг" Лиссабон), Жуан Мариу ("Вест Хэм Юнайтед", Англи), Жоау Моутинью ("Монако"), Мануэл Фернандеш ("Локомотив" Москва), Виллиам Карвалью ("Спортинг").
 
Довтлогч: Андре Силва ("Милан", Итали), Бернарду Силва ("Манчестер Сити", Англи), Криштиану Роналду ("Реал" Мадрид, Испани), Желсон Мартинш ("Спортинг"), Гонсалу Гедеш ("Валенсия", Испани), Рикарду Куарежма ("Бешикташ", Турк).
 
Зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд ОХУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Португалийн шигшээ баг хэсгийн тоглолтуудын үе шатанд Испани, Марокко болон Ираны шигшээ багуудтай тоглох юм.
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ