Москвад суралцагч оюутан залуус ухаанаа уралдуулав

ХИЛИЙН ЧАНАДААС
gantuya@montsame.mn
2018-05-15 21:36:47
Москва /МОНЦАМЭ/.   Оюунлаг хөгжлийг дэмжигч “Ле Мон” клуб, Монголын оюун ухааны академи хамтран энэ сарын 13-ны өдөр ОХУ-д суралцагч оюутан залуусын дунд “Ухаанаа уралдуулья” тэмцээнийг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Улс түмний найрамдлын их сургуулийн төв байранд болсон тэмцээнд М.Губкины нэрэмжит Нефть газын их сургууль, Улс түмний найрамдлын их сургууль, Москвагийн гадаад харилцааны их сургууль, Э.Бауманы нэрэмжит Техникийн их сургууль зэрэг 10 гаруй сургуулийн 60 орчим оюутан залуус оролцож, мэдлэг чадвараа сорин өрсөлдөв.

Ой тогтоолт, IQ, танин мэдэхүй, уран зохиол, газар зүй, монгол хэл бичгийн чадварыг  шалгасан “Ухааны уралдуулья” тэмцээний тэргүүн байрт “INT” баг шалгарч Монголын оюун ухааны академийн “Ой тогтоолт хөгжүүлэх аргачлал” онол практик хослосон сургалтад багаараа 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн эзэд болов. Удаах байруудад Москвагийн гадаад харилцааны их сургуулийн “МГИМО” болон “Арга билиг” багууд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв.
Л.Нандиа

Холбоотой мэдээ