Тулаанч Х.Амартүвшин АНУ-д ялалт байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-15 10:59:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "ММА" буюу холимог тулааны спортын тамирчин Х.Амартүвшин АНУ-д болсон Chosen Few хэмээх тулааны аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэн ялалт байгуулжээ. 
Х.Амартүвшиний хувьд холимог тулаанаар Монгол Улсдаа 3 удаа аварга болсон бол олон улсын тавцанд 10 дахь тулаанаа ийнхүү хийжээ. Өдгөө 33 настай Х.Амартүвшин жүдо бөх, рагбигаар хичээллэдэг байна. Тэрбээр энэ удаа дээд жиндээ өрсөлдсөн бөгөөд 77 кг-д 180 см өндөртэй АНУ-ын тулаанч Дарин Олир байсан юм. Манай тулаанч улаан булангаас гарч, 3 тойргийн турш тулааныг байлдан дагуулж эрч хүчтэй, тэсрэлттэй цохилтууд хийснээр шүүгчдээс илүү үнэлгээ авч чаджээ.
Ийнхүү Chosen Few-14 тэмцээнд ялалт байгуулж, Монголын тулаанчдаас MMA-ийн төрөлд АНУ-д аварга болсон анхны тамирчин болсон түүхэн амжилт үзүүллээ. Х.Амартүвшин олон улсын дэвжээнд 10 тулаан хийхдээ 6 ялж, 4 ялагдаад байгаа аж.

Д.Өлзий 
Холбоотой мэдээ