Индонезид амиа золиослогчид дахин халдлага үйлдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-05-14 13:22:06
СУРАБАЯ. /Би-Би-Си/. Индонезийн Сурабая хотод олон хүний аминд хүрсэн цуврал дэлбэлэлт үйлдсэнээс нэг хоногийн дараа буюу өнөөдөр мотоцикльтой хоёр этгээд амиа золиослон халдлага үйлдсэн хэрэг гарчээ. Энэ тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Орон нутгийн цагаар өнөө өглөөний 08:50 цагт болсон дэлбэлэлтэд цагдаа нар өртөн бэртсэн байна.

Өчигдөр тус хотод гурван сүмд амиа зосиологчид тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 13 хүн амь үрэгдсэн билээ. Эдгээр халдлагын хариуцлагыг лалын босогчдын “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн юм.

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо эдгээр халдлагыг “харгис балмад, хүнлэг бус үйлдэл” гэж тодорхойлоод “Террористуудтай хайр найргүйгээр тэмцэх болно” гэжээ.

Өнөөдрийн болон өчигдрийн халдлага өөр хоорондоо уялдаа холбоотой эсэх нь хараахан тодорхойгүй байна.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ