Умард Солонгосыг Өмнөд Солонгостой ижил түвшинд хүргэж хөгжүүлэхэд бэлэн байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-05-12 11:19:51
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Хэрвээ Умард Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзвал тус улсыг хөгжүүлж, эдийн засгийг нь сэргээхэд АНУ туслахад байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ. Энэ тухай “Америкийн дуу хоолой агентлаг” мэдээлэв.

М.Помпео өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Хэрвээ Пхеньян цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзаж чадвал Умард Солонгосыг бид Өмнөд Солонгостой ижил түвшинд хүргэж хөгжүүлэхэд бэлэн байна” гэжээ.

Умард Солонгост хоригдож байсан Америкийн гурван иргэнийг саяхан суллан эх орондоо авчирсан М.Помпео мөн “Би Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай “сайхан” яриа өрнүүлсэн” гэж хэлсэн байна.

Умард Солонгосын удирдагч Ким, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар ирэх сарын 12-нд Сингапурт уулзахаар тохиролцоод байгаа билээ. Хэдхэн сарын өмнө нэг нэгэн рүүгээ хатуу үг шидэлцэж байсан тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцож чадах эсэх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ