Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг өөрчлөн байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг батлав.
УИХ-ын гишүүн Н.Учрал нарын зургаан гишүүний өргөн барьсан энэхүү тогтоолын төсөлд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг салгах буюу Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ), Оюуны өмчийн газар болгон өөрчлөн байгуулахаар тусгасан юм. УИХ-аас 2016 онд гаргасан тогтоолоор Оюуны өмчийн газар болон УБЕГ-ыг нэгтгэсэн нь оюуны өмчийн эрхийг хамгаалах, энэ чиглэлээр элсэн орсон олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүйд хүргэх магадлалтай хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Дээрх байгууллагыг хоёр салгаснаар оюуны өмчийн эрхийг хамгаалах, инновацийг хөгжүүлэх, технологи инновацийн төв байгуулах, иргэдийн оюуны өмчийн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа хийх боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь дэмжиж, батлав. Тогтоолыг ердийн журмаар буюу "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Ч.Ариунболд