Бүлгүүд 2019 оны Төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-10 12:19:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар боллоо.

Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг талаар байр сууриа нэгтгэх юм байна. Дээрх төслүүдийг УИХ-ын холбогдох байнгын хороод хэлэлцсэн бөгөөд намын бүлгүүд байр сууриа нэгтгэсний дараа чуулганаар хэлэлцэх юм. 

Үүнтэй холбогдуулж үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахгүй болж байна. 
Н.Туяа

 
Холбоотой мэдээ