Захын хорооллын айл өрх талхыг таллаж авах нь ердийн үзэгдэл болжээ

ОРОН НУТАГТ | Дорнод
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-01 13:51:00

Иргэдийн худалдан авах чадвар түлээ, нүүрсний борлуулалтаас тод харагдаж байна. Хүйтэн сэрүүний улирал хэдийнэ эхэлчихээд байхад Дорнод аймагт 25 кг-аар савласан нүүрс 2500 төгрөг, жижиг савлагаатай нарс модыг 3000 төгрөгөөр худалдаалж байна.

Гэсэн ч энэ төрлийн бизнес эрхлэгчид борлуулалт өмнөх жилээс эрс муу байгаа тухай ярьж байсан. Дорнодын ард иргэдийг 60 жил гал алдуулалгүй ирсэн Адуунчулууны нүүрсний уурхай өөрийн нүүрсийг жижиг тэвштэй машинаар худалдаалдаггүй тул том тэвшээр авсан нүүрсээ хүмүүс жижиглэнгээр худалдаалдаг гэнэ. Харин энэ жилээс МАК-ынхан өөрийн нүүрсийг жижиг машины тэвшээр боломжийн үнээр худалдаалж байгаад иргэд таашаалтай байгаа ч Адуунчулууны нүүрс шаталт болон илч чанарын хувьд илүү гэдгийг аймгийн “Шүр” зах дээр нүүрс худалдаалагчид хэлж байсан.

Аймгийн төвийн хүн амын тал хувь нь гэр хороололд амьдардаг Чойбалсан хотынхны тухайд түлээ нүүрсний борлуулалт муу байгаагаас гадна захын хорооллын айл өрх талхыг таллаж авах нь ердийн үзэгдэл болжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ