Футзалын улсын аваргын төлөө 32 баг өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-01 13:23:17

МХБХ-ноос футзалын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд энэ сарын 3-12-нд футзалын спортын ордонд болох бөгөөд 32 баг өрсөлдөх юм.

УАШТ-д оролцох багууд 8 хэсэгт дөрөв, дөрвөөр хуваагджээ. Футзалын УАШТ-ий дараа буюу ирэх сард лигийн тэмцээн эхлэх юм.

Дашрамд дуулгахад, Монголын хөлбөмбөгийн холбоо энэ онд олон улсын чанартай гурван том тэмцээнийг эх орондоо зохион байгуулаад байна. Хамгийн сүүлд футзалын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнийг 11 дүгээр сарын 14-19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулсан юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ