Завханы бизнесийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох судалгаа хийгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт Азийн Хөгжлийн Банкны Баруун бүсийн нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаар дамжуулан аймгийн бизнесийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох судалгаа хийгдэж байна.
Энэхүү судалгаа нь Завхан аймгийн бизнесийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохоос гадна бүс нутгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг бий болгох зорилготой юм. Мөн Завхан аймгийн үйлдвэрлэлийн чадавхи хүчин чадал, бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн хэмжээг тодорхойлох ажээ. Судалгаа тавдугаар сарын 31-нд дуусах бөгөөд судалгааг авах сайн дурын иргэдээс бүрдсэн багийг мэргэшүүлэн сургаж зохион байгуулж байна. Энэхүү судалгаанд Завханы бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, айл өрхүүд хамрагдсан байна. Судалгааны дүнг төслийн багаас үнэлж нэгдсэн мэдээлэл өгөх юм байна.
Б.Мягмарсүрэн