"Токио-Гранд слам" тэмцээнд манай 10 жүдоч хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-01 11:14:57

Жүдо бөхийн “Токио-Гранд слам” буюу “Бага ДАШТ” хэмээгддэг олон улсын тэмцээн энэ сарын 4-6-нд Японы нийслэлд болох бөгөөд олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тэргүүтэй манай шилдэг 10 жүдоч өрсөлдөнө.

Энэ “Бага ДАШТ”-д 96 орны шилдэг 327 эрэгтэй, эмэгтэй 204, нийтдээ 531 жүдоч хүч, ур чадвараа сорихоор болжээ. Манай улсаас Д.Амартүвшин /60 кг/, Д.Төмөрхүлэг /66 кг/, Г.Одбаяр /73 кг/, С.Ням-Очир /73 кг/, Л.Отгонбаатар /90 кг/, Н.Түвшинбаяр /100 кг/, эмэгтэй жүдочдоос М.Уранцэцэг /48 кг/, Д.Сумьяа /57 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/, Ц.Цэрэннадмид /63 кг/ нар дасгалжуулагч Ардын багш, МУГТ О.Балжиннямын удирдлага дор оролцох юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ