"Сэрүүлэг минь биш зорилго минь намайг сэрээх болно" сэдвээр ярилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-05 00:34:43

Завхан /МОНЦАМЭ/. Улиастайд Очирвааний боломж нэртэй ТББ-аас зохион байгуулдаг “Өглөөнийн хүн” уулзалтанд 12 дугаар ангийн сурагчдыг урьж "Сэрүүлэг минь биш зорилго минь намайг сэрээх болно" сэдвээр ярилцжээ.
Өглөөний 10 дахь удаагийн уулзалтанд төгсөх ангийн 30 гаруй суралцагч оролцож ирээдүйн зорилгынхоо талаар нээлттэй ярилцаж ТББ-уудын төлөөллүүдээс зөвлөгөө авчээ. Тэд энэ үеэр өглөөний цагийг үр дүнтэй өнгөрөөх, мэдээлэл солилцох уулзалтанд тулгамдаж буй асуудлуудаа хамтран шийдвэрлэх зорилгоор ямар ч насны хүн оролцдог энэхүү уулзалтыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулж байхыг хүсчээ. Мөн хүүхдүүд, бид аль болох сошиал ертөнцөөс зайлсхийж цагийг үр бүтээлтэй өнгөрөөх болно. Өглөөний хүн болохын давуу талыг маш сайн ойлголоо. Шинэ сонирхолтой зөвлөгөөнүүдийг сонсож мэдэхгүй зүйлээ мэдэж авлаа. Өглөө эртэч байх нь сэтгэл санаа, бие махбодид маш эерэгээр нөлөөлдөг юм байна.  Хүүхдүүд бидэнд эрч хүч өгсөн. Тодорхой зорилт, зорилгод хүргэсэн, цаг хугацаагаа зөв зүйлд зохистой зориулахад энэ уулзалт түлхэц өглөө хэмээн өөрсдийн санал сэтгэгдлээ хуваалцжээ.
Мөн уулзалтын дараа төгсөх ангийнхан, 24 цаг хүн бүхэнд тэгш заяагдсан. Хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй хүн цагийг худалдан авах боломжгүй юм. Цагны дэлгүүр байдаг, харин цаг хугацааны дэлгүүр гэж байхгүй. Тиймээс эртэч байя гэсэн уриалгыг үе тэнгийнхэндээ сурталчлахаар болжээ.

Б.Мягмарсүрэн


 
Холбоотой мэдээ