Том төслүүд хэрэгжиж эхлэхэд эдийн засагт бодит эерэг нөлөө үзүүлнэ гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эдийн засгийн сэргэлт ард иргэдэд хэрхэн хүрч байгаа, төмөр замын асуудлууд ямар түвшинд байгааг тодруулсан. Засгийн газраас өгсөн хариултад "Таван Толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилд 680 сая ам.доллар шаардлагатай байна. Хөгжлийн банкнаас энэ санхүүжилтыг өгвөл төмөр замын доод бүтцийг хийж дуусгана. Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг тухайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд 51/49 хувийн харьцаатай бүтээн байгуулалт хийлгэхээр зураг төсөл дахин боловсруулж байна. Эрдэнэт-Овоотын төмөр зам концессын гэрээг сунгаж, ирэх оны 3 дугаар сард ажил эхэлнэ. Зүүнбаян-Хангийн төмөр замд бодлогын чиглэлд өөрчлөлт оруулна. Яамнаас санал авч царигийн асуудлыг шийдэж, төрөөс баримтлах бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулна" гэж хариулав.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2017 онд эдийн засаг 5.1 хувиар өссөн. Энэ өсөлт, эдийн засгийн идэвхжил ард иргэд, аж ахуйн нэгжид нөлөөлөхөд цаг хугацаа ордог ч эерэг зүйлүүд ажиглагдаж байгаа. Дэлхийн эдийн засгийн эерэг нөлөөллийн дүнд ноолуур, арьс ширний үнэ өсч байна. Гадаадын нийт хөрөнгө оруулалт 1.4 тэрбум ам.доллар байна. Үүнд зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь нөлөөлж, хөрөнгө оруулалт нэмэгдэх, итгэл төрүүлэхэд нөлөөлж байна. Бие болсон энэ эерэг өөрчлөлт, тогтвортой байдлыг улам баталгаажуулж, ололт амжилтаа нэмэгдүүлэх нь зүйтэй" гэв.
Томоохон төсөл хөтөлбөрүүдийн тухайд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариулахдаа "Газрын тосны үйлдвэр 6 сард бэлтгэл ажлыг эхэлнэ. Нарийвчилсан ТЭЗҮ дууссан. Өртөгийг 15-20 хувиар бууруулахаар ТЭЗҮ үнэлгээ хийж байна. Италийн компани аудит хийсэн. Газрын тосны үйлдвэр байгуулбал эдийн засаг 10 хувь тэлнэ. Эдийн засгийн үр ашгийн тооцоолол бүгд эерэг гарна. Дагалдах үйлдвэрүүдийн эдийн засгийн бүх тооцоолол нь эерэг гарсан. Саяхан Энэтхэгийн гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр Засгийн газар хоорондын комиссын хурал хийж, нефтийн үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт Энэтхэгийн Засгийн газар 100 хувь итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ТЭЗҮ үнэлгээ хийж байна. Нийтдээ 340 орчим сая ам.долларын асуудал яригдаж байгаа. Долдугаар сард багтааж гэрээ хийнэ. АНУ-ын Мянганы сорилтын Корпорацийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд наадмаас өмнө гарын үсэг зурахаар бэлтгэл ажил хангаж байна.

Эдгээр гурван төсөл хэрэгжиж эхлэхэд эдийн засагт бодит эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна. Таван Толгой дагасан дэд бүтцийн асуудалд хос автозамын бүтээн байгуулалтын сонгон шалгаруулалт зарласан. Энэ жил эхлүүлнэ. Тавантолгойн 1072 хувьцааг амь оруулах, ард түмэндээ ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, үүнийг дагасан дэд бүтцийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллана" гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Хадгаламжийн татвар авч байгаа нь буруу гэсэн шүүмжлэл ирж байна. Хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгнө гээд тэр мөнгөөр нь хадгаламж нээхэд түүнээс нь татвар аваад байна. Хадгаламжийн хүүгээс татвар авахыг болих уу. Засгийн газраас бодлого шийдвэр оруулж ирэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй оруулж ирмээр байна" гэхэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Бодлого боловсруулахдаа судалгаа, шинжилгээтэй хийх ёстой гэдэгтэй санал нэг байна. Тухайлбал, шатахууны үнийг нэмнэ, бууруулна гэхэд савлагаа үүсгэдэг. Нефть импортлогч компаниуд хүнд байдалд ордог. Тиймээс бид судалгаатай, бусад орны туршлагыг судалж бодлого боловсруулахаар бэлтгэж байна. Хадгаламжид байршуулсан орлоготой холбоотойгоор татвар авч байгаа нь хуулийн дагуу явж байгаа. Энэ татварын хувь хэмжээг өөрчлөхгүй гэсэн байр суурьтай байгаа. 2017 онд нэг хүнд ДНБ-ний хэмжээ 3660 ам.доллар болж байгаа. Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй орлого болоход тодорхой цаг хугацаа ордог. Эдийн засгийн зөв бодлогоос шалтгаалж ард иргэдэд бодит байдлаар хүрнэ" гэж хариулав.
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг ийн хэлэлцсэнээр үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөв.

Н.Гантуяа