Р.Жигжид, Д.Төмөртогоо нар Япон улсын нэр хүндтэй шагнал гардана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-30 16:54:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Засгийн газраас энэ оны хаврын одон гардах гадаад иргэдийн нэрсийг зарлажээ.
Үүнд манай улсаас Уул уурхайн сайд асан Р.Жигжид, Олон улсын Монгол судлалын холбооны Хүндэт ерөнхийлөгч Д.Төмөртогоо нарын нэр багтсан байна. Тодруулбал, Р.Жигжидийн олон жилийн турш Япон-Монголын харилцааг нягтруулан хөгжүүлэхэд оруулсан хичээл зүтгэлийг үнэлэн "Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн од" зэрэглэлийн одон гардуулахаар болсон бол  Д.Төмөртогоогийн Япон  дахь Монгол хэлний боловсрол болон хоёр орны эрдэм шинжилгээний салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн "Мандах нар" одонгийн "Тууз бүхий Алтан туяа" зэрэглэлийн одонгоор шагнахаар болсон аж.
 
Р.Жигжид
Ажлын туршлага:
 
・Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайд асан
 
・Уул уурхайн сайд асан
 
・Монгол дахь Японд суралцаж төгсөгчдийн JUGAMO нийгэмлэгийн Ерөнхийлөгч асан
 
・Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгч
 
 
Д.Төмөртогоо
Ажлын туршлага:
 
・МУБИС-ийн дэд захирал асан
 
・МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн дарга асан
 
・Шинжлэх Ухааны Академийн Хэл-зохиолын хүрээлэнгийн захирал асан
 
・Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн Ази, Африкийн хэл, соёл судалалын хүрээлэнгийн зочин профессор асан
 
・Олон Улсын Монгол Судлалын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан
 
・Олон Улсын Монгол Судлалын Холбооны Хүндэт ерөнхийлөгч, зөвлөх юм.
Б.Туул
 
Холбоотой мэдээ