УИХ дахь намын бүлгүүд хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдахаар хуваарь гараад байна.
Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, АН-ын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх асуудлуудаар байр сууриа нэгтгэх юм. Тухайлбал энэ долоо хоногт УИХ-д Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг шинээр орж ирж байгаа аж.

Н.Туяа