"1000 инженер" төслийг танилцуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах үүднээс Япон Улсад 1000 инженер сургаж бэлтгэх зорилго бүхий “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газар Японы Засгийн газартай байгуулсан боловсролын гэрээний дагуу хэрэгжиж байгаа аж.
2018 оны 04 дүгээр сарын 27 өдөр тус төслийн зохицуулагч Д.Намсрай болон “Ази Сийд” ТББ-ын тэргүүн Масахиро Хамано нар Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзаж төсөл, шалгаруулалтын талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.
Шалгаруулалт хоёр үе шаттай явагддаг ажээ. Эхний удаад шалгалтад 50 онооноос дээш үнэлгээ авбал дараагийн шалгаруулалтад орох аж. Дараагийн шатанд элсэлтийн ерөнхий шалгалтад үзүүлсэн дүнгээр эрэмбэлнэ. Математик, Физикийн хичээлийн ЭЕШ-ийн дүн нь 650-аас дээш бол Япон улсын мэргэжлийн сургууль, 680-аас дээш бол Япон улсын бакалаврын зэрэг олгох сургалтад элсэн сурах боломж бүрдэх аж.
Тус уулзалтаар Төсөл цаашид сунгагдвал дан ганц Улаанбаатар хот гэлтгүй, Дархан-Уул, Орхон зэрэг их дээд сургууль төвлөрсөн томоохон хотуудад хэрэгжүүлэх боломжтой талаар онцолж байв.
2018 онд Япон улсад суралцахаар болсон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 56, магистр докторын хөтөлбөрийн 10 багш судлаач, Коосэн хөтөлбөрийн 30 оюутан нийт 96 оюутан, багш, судлаач нар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагаас өнгөрсөн сард өдөр батламжаа гардан авсан байна.
Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2014 оноос 2017 он хүртэлх хугацаанд нийт 273 хүн Япон улсад суралцаж байгаа аж. Харин 2018 онд 96 хүн ийнхүү батламжаа гардан авч нийт 371 багш, судлаач, оюутан төсөлд хамрагдаж байгаа талаар нэмэлт мэдээлэл өгсөн юм.
Уулзалтын төгсгөлд аймгийн удирдлагуудын зүгээс төслийн хугацааг цаашид сунгаж, Дархан-Уул аймагт уг төслийг хэрэгжүүлбэл бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Л.Отгонбаатар