А.Меркель Вашингтон хотод айлчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-27 14:12:31
МОСКВА. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай яриа хэлэлцээ хийхээр Германы канцлер Ангела Меркель өчигдөр орой Вашингтон хотод айлчилсан тухай “DPA” агентлаг мэдээлэв.
 
Тус агентлагийн мэдээлснээр, А.Меркелийн нэг хоногийн айлчлалын үеэр хийх яриа хэлэлцээ 2 цаг 30 минут үргэлжлэх аж. Ирантай байгуулах цөмийн хэлэлцээр, Европын Холбоо болон АНУ-ын харилцаан дахь худалдааны асуудлууд нь тус яриа хэлэлцээний гол сэдэв болох юм байна. Энэхүү айлчлал нь А.Меркелийн 2017 оны 3 дугаар сараас хойш Вашингтон хотод хийсэн хоёр дахь айлчлал болж байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ