2016 онд хувьчлах хөрөнгийн жагсаалтаа баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-11-30 13:53:33

Завханы ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж хөрөнгө актлах, хөрөнгө балансаас балансад шилжүүлэх, хөрөнгө хувьчлах талаар хэлэлцлээ.

Тодруулбал энэ хурлаар 2016 онд хувьчлах хөрөнгийн жагсаалтын тухай хэлэлцэж баталсан байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар хийсэн болон 2015 онд төсөл хөтөлбөрөөр хийж буй ажлын явцын тухай, нийгмийн халамжийн сангийн чиглэлээр энэ онд хийж буй ажил, сангийн зарцуулалтын тайлан мэдээг авч хэлэлцлээ. Түүнчлэн ирэх сарын 2-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2016 онд хувьчлах төрийн хөрөнгийн жагсаалтыг мэдээлэх юм байна. 

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ