"Талибан" бүлэглэл АНУ-д анхааруулга өгөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-04-25 21:00:13
ВАШИГТОН. /АП/. Лалын босогчдын “Талибан” бүлэглэл Афганистанд хаврын ажиллагаагаа явуулж эхлэх гэж буйгаа мэдэгдээд, АНУ-д “Бидний эхний бай танай улсын армийнхан байх болно” гэж анхааруулсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.

“Талибан”-ы өнөөдөр интернетэд тавьсан анхааруулга бүхий мэдэгдэлд “Америкчууд дайн байлдааныг дуусгахыг хүсэж буй шинж огт алга. Бид Афганистанд хаврын ажиллагаагаа явуулж эхлэх гэж байна. Бидний эхний бай Америйн армийнхан байх болно” гэжээ.

АНУ Афгaнистаны армийнханд бэлтгэл сургуулилт хийхэд нь туслахаар Афганистан руу хэдэн мянган цэргээ саяхан илгээсэн билээ.

Афганистаны аюулгүй байдалд аюул заналхийлж байгаа нь дан ганц “Талибан” бүлэглэл биш. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт тус улсад амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдэн 60 хүний аминд хүрсэн билээ. Энэ халдлагын хариуцлагыг лалын босогчдын “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн юм.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ