Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модиг хөнөөх гэж байсан этгээдийг баривчилжээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2018-04-24 22:21:02
ШИНЭ-ДЕЛИ. /Синьхуа/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн амь насыг хөнөөх гэж байсан нэгэн террористыг тус улсын цагдаа нар өмнөд нутгийн Тамил Наду мужаасаа баривчилсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

1998 онд цуврал дэлбэрэлт үйлдсэн хэргээр ял эдэлж байсан Мохаммед Рафик гэгч болон орон нутгийн нэгэн тээвэрлэгч хоёрын яриа нийгмийн сүлжээгээр саяхан тархсан байна. Энэ ярианд үндэслэн М.Рафик гэгчийг баривчилжээ.

Энэтхэгийн цагдаа нар мэдэгдэхдээ “М.Рафик тээвэрлэгчтэй тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны тухай голдуу ярьсан. Гэхдээ тэрбээр гэнэт “Бид Моди-г устгахаар шийдсэн” гэж хэлэх нь сонсогдсон” гэжээ.

 
Г.Доржханд

Холбоотой мэдээ