Сэжигтнийг баривчиллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-30 10:30:01

Энэ сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутагт оршин суух иргэн С, Ц нарыг санаатайгаар хөнөөсөн П.Батбаяр гэгчийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан.

Ноцтой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн П.Батбаярыг цагдаагийн байгууллага улс орон даяар шуурхай эрэн сурвалжилсны өчигдөр орой  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж баривчлан саатуулжээ. Улмаар түүнийг цагдан хорьж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Түүний гарт цагдаагийн хошууч эмэгтэй аав нь амь үрэгдэж, харин ээж, ахыг нь хутгалсны улмаас тэд Гэмтэл согог судлалын үндэсний төв хэвтэн эмчлүүлж байна. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ