Багш бүр зөөврийн компьютертэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 20:08:09

Хөвсгөл аймгийн багш нарт БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, "Шинэ зууны боловсрол" төслийн хүрээнд БСШУЯ-аас ерөнхий боловсролын сургуулийн  багш бүрт зөөврийн компьютер, сургалтын орчинг сайжруулах зорилгоор сурагчийн зөөврийн компьютерыг аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад гардууллаа.

Энэ үеэр багшийн 1386, сурагчийн 518 ширхэг зөөврийн компьютерийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, Боловсрол соёлын газрын дарга Н.Баатар-Очир нар гардууллаа. Багш нар зөөврийн компьютертай болсноор ажлын байран дээрээ хөгжих, сургалтын шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлэх цааснаас татгалзах, цаг заваа хэмнэх  зэрэг олон боломж нээгдэж байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ