Хүүхдийг сохролоос хамгаалах төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 19:13:42

Олон улсын Орбис байгууллага, Эх хүүхдийн үндэсний төвтэй хамтран “Хүүхдийн хараа хамгаалах сүлжээ” төслийг Өвөрхангай аймагт 2014 оноос эхлэн 5 жил хэрэгжүүлэхээр болсон.

Хүүхдийн харааг хамгаалах, харааны хугарлын гажгийг эрт илрүүлэх, оношлох зорилготой энэ төслийн хүрээнд аймгийн хэмжээний бүх сургуулийн эмч нарыг бэлтгэн сургаж, 12 наснаас дээш насны 1145  хүүхдийн харааны чадварыг шалгаад байна.

Хараагаа шалгуулсан хүүхдээс 100 гаруй хүүхэд харааны хугарлын гажигтай гэж оношлогдсон бөгөөд БОЭТ-д 60 орчим хүүхэд эмчлүүлэн харааны шилээ зүүгээд  байгаа аж.

Аймгийн хэмжээнд 0-16 насны 20 орчим хүүхэд сохор байна. Тэгвэл дэлхийд жил тутам 500 мянган хүүхэд сохордог ба одоогоор 45 сая сохор хүүхэд бий гэсэн судалгаа гарчээ. Энэ нь 2020 он гэхэд 76 сая болж нэмэгдэх төлөвтэй байгаа учир Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сохролыг устгах уриа дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ