Дэлхийн бүжгийн өдрөөр мянган бийчийн цугларалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-18 15:07:23
 Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 29-нд тохиох Дэлхийн бүжгийн өдрөөр Улаангом хотноо мянган бийчийн цугларалт болох гэж байна. Иймээс сумдын соёлын төвүүд, сургууль, цэцэрлэгүүд бүгдээрээ бэлтгэл ажилдаа оржээ. Энэ хүрээнд өнөөдөр Улсын тэргүүний “Солонго” 4-р цэцэрлэгийн 300 гаруй хүүхэд хотон, дөрвөд, баяд бүжгийн цоморлигийг цэцэрлэгийнхээ гадна талбайд бүжиглэлээ.
“Хичээлийн шинэ жилийн эхэнд буюу есдүгээр сарын 1-ээс хойш дуу хөгжмийн хичээл бүр дээр дөрвөд, баяд, хотон бүжгийг дасгал болгож хүүхдүүддээ зааж ирсэн. Ингэснээр манай цэцэрлэгийн бүх хүүхдүүд эдгээр бүжгийг сурч, бийгээн бийлж, биеэн зайлдаг болсон” хэмээн тус цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Г.Батсүх хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ